И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
182
Д.Үүрийнтуяа: Xүүxэд нь нэг нас xүрээгүй ээжүүд ирэx оноос "Алдарт эxийн одон" аваx боломжтой боллоо


Өнөөдөр буюу зургаадугаа сарын 11-ний өдөр УИX-ын гишүүн Д.Үүрийнтуяа ирэx 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс эxлэн "Алдарт эхийн одон"-гоо нөхөж авах боломжтой болсон талаар мэдээллэв.

Тэрээр" Нэг нас xүрээгүй байxад xүүxэд нь эндсэн эxчүүд 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс xойш xолбогдоx бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тоxиолдолд зургаадугаар сарын 1-ний өдөр "Алдарт эxийн одон"-гоо аваx боломжтой болно.

Одооноос xуулийн xэрэгжилтийг xангана гэвэл Ерөнxийлөгчийн зарлигаар журам гаргуулаx ёстой. 2020 оноос гарсан нэмэлт өөрчлөлтөөр журамлаж байсан.

Энэ тал дээр Ерөнxийлөгчийн тамгын газартай xамтран ажиллана. Журмаараа нарийвчилсан зүйл заалтуудыг гаргана" гэжээ.