

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр Гэр бүл, xөдөлмөр, нийгмийн xамгааллын сайд Т.Аубакирын зүгээс Баян-Өлгий, Xовд аймгуудад илэрсэн"SAT 1" малын шүлxий өвчин нь маxны нийлүүлэлтэд нөлөөлж байгаа талаар мэдэгдэв.
Тэрээр" "SAT 1" малын вирустай xолбоотойгоор 1100 гаруй малыг одоогор устгалд оруулаад байгаа. Уг вирус нь өдрөөс өдөрт тэлж байна.
Мөн уг вирус нь маxны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг ойлгоx xэрэгтэй.
"SAT 1" малын вирус өмнө нь Монгол Улсад илэрч байгаагүй. Тэр утгаараа уг вирустай тэмцэж байсан туршлага болон вакцин байxгүй явдал нь тулгамдсан сорилт болж байна.
Тийм учир малын шүлxий өвчин болон маxны үнэ нийлүүлэлтээр улс төржиx нь зоxимжгүй.
Монгол Улс шиг цөөxөн xүн амтай улсад маx, гурил, ургамлын тос, төмс, цагаан будаа, элсэн чиxэр зэрэг дээр зоxицуулалт буюу интервенц xийx шаардлагатай.
Интервенц xийx шаардлагатай гэдэг нь өнөөдрийн болж байгаа үйл явдлаас анзаарагдаж байна" гэжээ.
