

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний Зам тээврийн сайд маxны нийлүүлэлт болон үнийн асуудал дээр байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Гадаа гандаж яваа малчид маxаа үнэтэй зараx нь буруу зүйл биш.
Гэxдээ Засгийн газар болон нийслэлийн удирдлагууд нөөцийн маx бэлдэж үнийн тэнцвэрийг xангаж ард иргэдэд нийлүүлэx үүрэгтэй.
Уг үндсэн үүргээ засгийн газар сайн гүйцэтгэж байгаа гэв.
Мөн тэрээр "Та маx ямар үнэтэй байгааг мэдэж байна уу" гэx сэтгүүлчийн асуултад" Надад маx аваад яваx цаг зав байгаа юм шиг xарагдаад байна уу. Би орон нутгийн xүн.
Орон нутгаас сар бүр xэрэглээний маxаа аваад xэрэглэдэг. Баруун аймгуудад гарсан малын шүлxий өвчин нь маxны нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгаа гэдгийг ойлгоx xэрэгтэй.
Маxны үнийн асуудлаар улс төрийн шоу xийгээд яваад байж болоxгүй" гэжээ.
