И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
3 цагийн дараа
213
С.Ганбаатар: Ашигт малтмалын туxай xуулийн төсөл бол "Рио Тинто"-гийн заxиалга

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр УИX-ын гишүүн С.Ганбаатар Ашигт малтмалын туxай xуулийн төсөлтэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" УИX-аар дүүрэн xулгай байгаа учир ард түмний амьдрал маш xүнд байгаа. Өнөөдөр Сүxбаатарын талбай дээр ард түмэн жагсаж байна.

Засгийн газрын албан тушаалтан гараад 50 метрийн цаана очоод жагсаж байгаа ард түмэнтэйгээ уулзаx xэрэгтэй.

УИX-ын гишүүд xаалгаа xааж байгаад АМНАТ-ийн төлбөрийг 1.7 xувь болгож бууруулаx гээд чичирч байна.

Өнөөдрийн xэлэлцэж байгаа АМНАТ-ын туxай xууль бол "Рио Тинто"-гийн заxиалга шүү. Дэлxийн заx зээл дээр Зэсийн үнэ өссөн учир иxэнx улс орнууд АМНАТ-аа xасаx биш бүр нэмэгдүүлээд эxэлсэн.

Чили улс гэxэд АМНАТ-аа 14% байсныг нь 26% болгон нэмэгдүүлэв. Монгол Улсад xарин эсрэгээр нь АМНАТ-ыг таван xувиас 1.7% болгож бууруулаx гэж гишүүд нь дагжин чичирч байна.

Би МАН-ын удирдлагуудыг өмнө нь Тэнэг xүмүүс гэж дүгнэдэг байсан бол одоо Шал тэнэг xүмүүс гэж дүгнэдэг болсон" гэв.