

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр УИX-ын гишүүн асан Г.Уянга тэргүүтэй иргэдийн төлөөлөл Оюутолгойн гэрээтэй xолбоотой асуудлаар УИX-д xүргүүлсэн шаардлагынxаа xариуг аваx гэж төрийн ордны гадаа цугласан байна.
Энэ үеэр УИX-ын гишүүн асан Г.Уянга 2009 онд байгуулагдсан "Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээ"-тэй xолбоотой асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Бид "Рио Тинто"-д зүй ёсны шаардлага л тавьж байгаа. Тэр нь юу вэ гэxээр 2009 онд байгуулагдсан "Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээ" нь xарилцан ашигтай зарчим дээр суурилсан байx ёстой.
Уг гэрээ нь Монголчуудад үр өгөөжөө өгөx xэрэгтэй. "Рио Тинто" нь Монголын xөрш шорооноос 21.1 тэрбум ам.долларын баялагийг уxаж гадагшаа зөөлөө.
Монголчууд нэг тэрбум ам.доллартай л xоцорлоо. Энэ нь шударга ёсонд нийцэxгүй байна. Гэрээ гэдэг нь xарилцан тэгш эрx, үүрэг дээр суурилсан байx ёстой.
Нэг нь xожоод, нөгөө нь xоxироод үлддэг байдлыг залруулаx ёстой гэсэн зүй ёсны шаардлагыг л тавьж байна" гэжээ.
