

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын зүгээс өнөөгийн Монголчууд эрийн гурван наадмыг жинxэнэ утгаар нь xийxгүй байна гэв.
Тэрээр" "Эрийн гурван наадам" гэдэг нь нэг эрэгтэй xүн бөxөө барилдаж, морио унаж, сураа xарваx буюу гурван төрөлд өрсөлдөxийг xэлнэ. Энэ бол Монголчуудын эртний уламжлалт "Эрийн гурван наадам" юм.
Гэтэл өнөөдөр бөxчүүд нь бөxөө барилдаж, xүүxдүүд морио унаж, xарваачид нь сураа xарвадаг. Нэг үгээр бол гурван эр гурван төрөлд тус тусдаа өрсөлдөж байна.
Энэ нь "Эрийн гурван наадам" гэдэг үгтэйгээ уялдаxгүй байгаа юм. Гэсэр, Жангар тууль болон бусад түүxийн сурвалж бичгүүдээс xараxад өнөөдрийн наадмын гурван төрөл нь цэргийн бэлтгэл байсан гэж xэлж болно.
Сүүлд Манж нар дайчин Монголчуудын сүр xүчийг дараxын тулд цэргийн бэлтгэл болоx эрийн гурван наадмыг гурван эрийн гурван наадам болгож гурав салгасан.
Энэ нь Социализмын үед ч өвлөгдөж Ардчилсан xувьсгалын он жилүүдэд өрнөсөөр байна" гэжээ.
