И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.12 09:40
213
Өнөөдөр xөлбөмбөгийн ДАШТ-ийн B, D xэсгийн xоёр тоглолт явагдана

Өнөөдөр болох үйл явдал 

Дэлхийн цусны донорын өдөр тохиож байна.

09:00 цагт: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум "Улаанбаатар" зочид буудалд болно. 

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11:00 цагт: Монгол Улсад анх удаа Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан “Чингис хаан” үндэсний музейн “Мөнгөн мод” танхимд хэвлэлийн хурал хийнэ.  

-“Тэнгэр” олон улсын наадмыг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3 дахь жилдээ зохион байгуулна.

 - Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум Улаанбаатар хотноо болж байна. 

Үзэсгэлэн: 

-Найруулагч, судлаач Б.Баярын “Туурайн цуурай” үзэсгэлэн энэ сарын 12-ныг хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарна. 

-МУСГЗ, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Нарангэрэлийн “150 бүтээл” үзэсгэлэн энэ сарын 13-ныг хүртэл “Hue” арт галерейд  гарна. 

-МУЭ-ийн шагналт зураач Ч.Хүрэлбаатарын “Ягаан үдэш” бие даасан үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл “Хаан” галерейд гарна.

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

Хилийн чанадад: 

  • Францын үзэсгэлэнт Перш нутагт "Festival Nomade du Perche" нүүдэлчдийн соёлын наадам болно.
  • Австри улсын Вена хотноо Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн удирдах зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 12-ныг хүртэл болно.
  • Финландын Хельсинки хотноо “Ирээдүйн цагариг хурдасгуур” /Future Circular Collider/ төслийн 12 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 12-ныг хүртэл болно. 
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.