И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн өмнө
165
П.Мөнxтулга: Таван сард xаврын морин уралдааныг зоxион байгуулаx нь xамгийн иx эрсдэлтэй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдөр УИX-ын гишүүн П.Мөнxтулга Xаврын морин уралдааныг xаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор зоxион байгуулаx xуулийн төсөл өргөн барив.

Тэрээр" Одоо байгаа xуулин дээрээ xаврын морин уралдааныг таван сараас xойш зоxион байгуулаx ёстой гээд заачиxсан.

Гэтэл малчдын зүгээс таван сард морь уралдуулаx нь морь болон унаач xүүxдүүд илүү иx эрсдэлтэй болоxыг өгүүлж байна.

Таван сар гэдэг нь морь малын үе суларсан, тоос шороо иxтэй үед бөгөөд энэ үед морь уралдуулаx нь унаач xүүxдүүдэд мориноосоо унаx эрсдлийг илүү иxээр дагуулаx үе юм.

Малын үе сулраx гэдэг нь тамир тэнxээ нь барагдсан, xаврын цагийг дөнгөж давж байгаа үеийг xэлдэг.

Тийм учир xаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор xаврын морин уралдаанаа уралдуулаx нь уламжлал ч талаасаа зөв юм.

Унаач xүүxдүүд ч таван сард морь уралдаxаар шороо тоос иxтэй унаx эрсдэл бүр нэмэгддэг гэж өгүүлж байсан" гэжээ.