

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр "Үнийн өсөлт зохицуулж чадахгүй байгаа ЗГ болио. Шинэ ЗГ гарч ирээд хэдэн сар боллоо. Бодлогоо танилцуулаач дээ. Өнөөдөр 21 асуудалтай, өчигдөр 30 асуудал хэлэлцлээ. Энэ асуудлуудас ард иргэдийн амьдралд нэмэр болчихоор хэдэн хууль байгаа юм. Уг нь татварын шинэчлэлтэй холбоотой хэдэн хууль оруулж ирсэн. Гэхдээ тэрнийгээ бүрэн гүйцэд боловсруулаагүй, ард иргэн ААН-д нэмэр болохуйц биш хэдэн эрээвэр хураавар зүйл оруулаад ирсэн. Тэгвэл ХХОАТ-ыг нэг хувь болгоно гэж байна. Энэ буруу юм байхгүй. Бодлогогүй засгийн газар яваад байвал ард түмний амьдрал улам уруудна. Төсвийн зарлагаа багасгаж, хэрэггүй илүүдэл байшин барилгаа боль. Хийе гэвэл аргаа олчихдог. Эд нарыг хүлээж суухаар АН огцруулъя гэж байна. Гурван ЗГ-ыг огцруулах гэж байна шүү дээ. Юу ч дээрдэхгүй. Дөрвөн кг махны үнээр нэг кг авч байна. Бид хий улс төржүүлээгүй. Бид чинь цөөнх шүү дээ. ЗГ огцрохдоо хүрч байна гэдэг АН-ын ороод хувь нэмэр оруулаад хоёр ЗГ огцорсноос аваад үлдэе гэвэл 80 хүнтэй олонхи аваад л үлдэнэ шүү дээ. Болохгүй байгаагаа МАН-ыхан өөрсдөө ч ойлгоод байна" гэлээ.
