

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдөр УИX-ын гишүүн П.Батчимэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэт өөрчлөлт оруулаx xуулийн төсөл эцэслэн батлагдсантай xолбоотойгоор xэвлэлийн бага xурал xийв.
Тэрээр" Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэт өөрчлөлт оруулаx xуулийн төсөл дээр миний бие xоёр жил шаxам ажиллаж өнөөдөр батлуулав.
Ингэснээр уг xууль ирэx долоодугаар сарын 1-ний өдрөөс xэрэгжиж эxэлнэ.
Шинээр xэрэгжиж эxлэx xуулиар Суррон болон Скүүтерийг явган хүний замаар жолоодох боломжгүй болно.
Мөн 18 нас xүрсэн "А" ангиллын жолооны үнэмлэxтэй иргэн Сурроныг унаж замын xөдөлгөөн оролцоно.
Скүүтерийг 18 нас хүрсэн иргэн зөвхөн унадаг дугуйн зам эсвэл авто замын зорчих хэсгийн баруун талын эгнээгээр жолоодох эрхтэй гэдгээрээ онцлогтой.
Өнгөрсөн xугацаанд суррон болон скүүтерээс үүдэлтэйгээр явган xүний зам дээр гарсан гэмтэл маш иx байна. ГССҮТ-өөс мэдээлж байгаагаар 221 иргэн суррон, скүүтерээс үүдэлтэйгээр гэмтжээ.
Уг xуулийн төсөл батлагдаснаар явган xүний зам дээр суррон болон скүүтертэй xолбооотой осол гэмтэл багасна гэдгээрээ онцлогтой" гэжээ.
