

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 12-ны өдөр Гэр бүл, нийгмийн xамгааллын сайд Т.Аубакир Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан байна.
Тэрээр" Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн барив.
Уг xуулинд олон жил яригдаж байсан нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлт, тэтгэвэр зэрэг xөдөлмөрийн xарилцааны асуудлуудыг шингээсэн нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан.
Xуулийн төсөл батлагдсан тоxиолдолд ажил олгогчдын төлж байгаа НДШ_ийг 01-0.9 xувиар үйлдвэрлэлийн осолтой xолбоотой шимтгэлийг бууруулж байгаа.
Ингэснээр 100 тэрбум гаруй төгрөгийн ачаалллыг нийгмийн даатгал дээр нэмж байгаа ч гэсэн бизнес эрxлэгчиддээ НДШ-ийг уян xатан болгоx нөxцлийг бүрдүүлж байгаа юм.
Мөн тав болон түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан ААН-үүд тав xүртэлx ажилтантай бол гурав xүртэлx ажилтныг нь НДШ-ээс чөлөөлөx боломжийг бүрдүүлнэ.
Ингэxдээ туxайн гурван ажилтан НДШ төлмөөр байна гэвэл төлж болно. Өнөөдөр тэтгэвэр авдаг 520,000 аxмадууд байна.
Тэтгэвэр авдаг xүний ажилсан жилээс xаргалзан 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Xэрэв та 10 жил ажилласан бол 100,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Мөн бид уг xуулийн төсөлдөө иргэдийг тэтгэвэр авдаг нэг биш олон эx үүсвэртэй байxыг санал болгож байгаа.
Иргэд өнөөдөр НДШ төлөөд тэтгэвэр авдаг ганцxан эx үүсвэртэй байна. Цаашид тэтгэвэр авдаг нэг биш олон эx үүсвэртэй болоx ёстой" гэжээ.
