m.mn
түрүүлж мэдээлнэ
Орон нутаг
6 цагийн дараа
118
Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий өвчин батлагдаж, 14 хоног гарах хөдөлгөөн хязгаарлалаа

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд малын шүлхий өвчин батлагджээ. Иймд өнөөдрөөс 13.00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаанд тус сумаас гарах хөдөлгөөнийг хаасан тухай захирамжийг Засаг дарга Н.Захирахбаатар гаргажээ.  Мөн хүн, мал тээврийн хэрэгсэлд хяналт тавих пост томилж, сумын нутаг дэвсгэр дэх мал сүрэгт үзлэг, ариутгал халдваргүйтэл, вакцинжуулалт хийхийг тус тус даалгажээ.