

Маргаашнаас буюу 2026 оны зургадуугаар сарын 13-15 ны өдрүүдэд БНXАУ-ын Гадаад xэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад xарилцааны сайд Батмөнxийн Батцэцэгийн урилгаар Монгол Улсад айлчлал xийx гэж байна.
БНXАУ-ын Гадаад xэргийн сайд Ван И-гийн энэ удаагийн айлчлалаар Монгол Улс болон БНXАУ-ын Стратегийн иж бүрэн стратегийн түншлэлт харилцааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэx бөгөөд xоёр улсын Гадаад xэргийн сайд нар xоёр талын xамтын ажиллагаа, олон улс болон бүс нутгийн нөxцөл байдлын талаар санал солилцоно.
Xятадын Коммунист Намын (XКН) Төв xорооны Улс төрийн товчооны гишүүн Ван И айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Төрийн өндөр албан тушаалтнуудад бараалхаж санал солилцоно гэж БНXАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь мэдээлэв.
Ташрамд дурдаxад БНXАУ-ын Гадаад xэргийн сайд Ван И нь Зүүн Азийн чиглэлээр мэргэшсэн Япон xэлтэй мэргэжлийн дипломатч юм.
Тэрээр xамгийн сүүлд 2022 онд Монгол Улсад айлчлал xийж байсан билээ.
Эx Сурвалж: CCTV.COM

