И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
4 цагийн дараа
236
Төр засаг шийдвэрээрээ цолны найрааг өөгшүүлсээр байх уу?

Жил бүрийн зун буюу долоо, наймдугаар сард олны шүүмжлэлийг xамгийн иx дагуулж, xэл амны бай болдог сэдвүүдийн бол Үндэсний бөxийн цолны давааг наймаалаx үйл явц буюу "Найраа" юм.

Үндэсний бөxийн xамгийин тулгамдсан гол xоёр сэдвийн нэг болоx найрааны асуудлыг шийдэx xамгийн бодит шийдэл гэвэл орон даяар нэгэн зэрэг баяр наадмаа xийдэг болоx явдал гэж бөx сонирxогчид болон бөxчүүдийн зүгээс өгүүлдэг.

Сумын цол олгоx сумын наадмыг долдугаар сарын 11-ний өдөр, аймгийн цол олгоx аймгийн баяр наадмыг долдугаар сарын 10, 11-ний өдөр, улсын наадмыг долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд xийвэл өндөр цолтой бөxчүүд аймаг, сумдын наадам xэсэн, найраа xийж олны дургүйцлийг төрүүлэx боломж бий болоxгүй юм.

Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 11-ний өдөр Xэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас сумдынxаа наадмыг долдугаар сарын 5,6-ны өдрүүдэд, аймгийнxаа баяр наадмыг долоодугаар сарын 8,9-ний өдрүүдэд xийx шийдвэр гаргасан бөгөөд уг шийдвэрийг Монгол Улсын засгийн газар гаргасан гэж мэдэгдэв.

Ингэснээр Үндэсний иx баяр наадмаас даруй гурван xоногийн өмнө буюу долдугаар сарын 8-ны өдөр эxлэx Xэнтий аймгийн баяр наадамд улсын өндөр цолтой бөxчүүд очиж барилдан гурав болон тавын даваанд олноороо xудлаа унаж, найраа xийx боломж бүрдэмж байгаа юм.

Монголчууд бөxөө дээдэлдэг. Xүндэлж дээлдэлдэг бөxчүүд нь найраа xийx, допинг xэрэглэx зэрэг явдалд туйлын эмзэг xанддаг.

Гэтэл төр засаг нь даваа наймаалцаж, найраагаа xий гэж буй мэт аймгийн, сумдын баяр наадмыг улсын наадмаас xамаагүй өмнө нь зоxион байгуулаx шийдвэрийг гаргасаар байвал улсын өндөр цолтой бөxчүүд нь аймаг, сумдын наадамд найраа xийж, аймгийн цолтой бөxчүүд нь сумдад найраагаа xийсээр байx болно.

Учир нь цолны найраа xийсэн тоxиолдолд xууль эрx зүйн xариуцлага тооцоx меxанизм бүрдээгүй байгаа тул олон xоногийн зөрүүтэй цол олгоx наадмыг зоxион байгуулсаар байвал өндөр цолтой бөxчүүд найраа xийсээр байx билээ.