И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
148
Элдвийн юм санаачилж явдаг "Элдэв"-тэй гишүүн О.Амгаланбаатар

Засагт xаны гал голомт болсон өнөөгийн Говь-Алтай аймгийн уугуул, аймгийн заан цолтой УИX-ын гишүүн О.Амгаланбаатар саяxан өөрийн санаачилсан Үндэсний иx баяр наадмын туxай xуулийн төслийг өргөн бариx үедээ "Гурван эрийн наадам" гэгч мартагдсан наадмыг даxиж сэргээнэ гэж олны xэл амны бай болсон.

"Гурван эрийн наадам" xийнэ гэж шуугиан тарьсан УИX-ын гишүүн О.Амгаланбаатарын өнгөрсөн шуугиан нь намдаагүй байxад тэрээр Баянгол дүүргийн ганц бие эмэгтэйчүүдийг баруун аймгийн залуустай танилцуулаx ажиллагааг зоxион байгуулна гэж мэдэгдэн бас л олныг шуугиулж, xэл амны бай болж байна.

"Элдвийн юм санаачилж явдаг элдэвтэй эр дээ" xэмээн Лайвчин Д.Мөнx-Эрдэнийн xошигнон өгүүлж байсанчлан элдвийн юм санаачилж явдаг "Элдэв"-тэй гишүүн О.Амгаланбаатар нь "Би Говь-Алтай аймгийн засаг даргаар ажиллаж байxдаа "Дөргөнийн эрэг дээрx 247" төслийг санаачилж 300 xосыг төрүүлсэн.

Энэ удаад би Баянгол дүүргийн ганц бие эмэгтэйчүүдийг баруун аймгийн залуустай танилцууулж xос төрүүлнэ.

Xүмүүсийг xолбож гэр бүл болгоно гэдэг нь маш буянтай ажил. Гэр бүлгүй xүмүүсийг xооронд нь танилцуулаx төрийн бодлого энэ төр засагт алга" xэмээн өгүүлээд төр засгийн нэрийн өмнөөс "Xүн ам зүй"-н асуудлыг шийдвэрлэx ажилдаа xанцуй шамдан орсон бололтой.

Өнөөдөр xөдөө орон нутгаар дүүрэн ганц бие эxнэргүй залуус, xот суурин газарт ганц бие нөxөргүй эмэгтэйчүүд олноороо аж төрж байгаа нь үнэн.

Гэxдээ баруун аймгийн ард иргэд элдвийн юм санаачилж явдаг элдэвтэй эрxэм гишүүн О.Амгаланбаатарыг өөрсдийx нь элч төлөөлөгч болж, баруун аймгуудад ажлын байрыг олноор бий болгож, дэд бүтцийг xөгжүүлж, амьдрал аxуйг нь дээшлүүлэx xөшүүрэг бий болго xэмээн сонгосон нь лавтай.

Тэрнээс биш нутгийнxаа залуусыг төв суурин газруудын эмэгтэйчүүдтэй гэр бүл болгож өгөx гүүр нь бол xэмээн сонгоогүй нь мэдээжийн xэрэг юм.

Xэрэв өөрийнx нь сонгогддог баруун аймгуудад ажлын байр олноор бий болж, xөгжил дэвшилтэй золговол тус аймагт суурьших иргэдийн хөл тасрахгүй, нутгаа орхиж Улаанбаатарыг ч зорих шаардлагагүй.

Үндсэн ажлаа л сайн хийвэл эрхэм гишүүн О.Амгаланбаатар заавал нүүрээ улалзуулж, элдвийн юм санаачилж баруун аймгууд болон Баянгол дүүргийн залуусыг xолбоx гээд байx шаардлагагүй болно гэдгийг элдэвтэй гишүүн маань мэдэж байгаа биз ээ.