И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.06.13 15:41
160
"BTS": Хана мэт бэрхшээлийг даван туулах гол хүч бол "Army" нар маань байсан

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 13-ны өдөр "BTS" xамтлагийн үүсэн байгуулагдсаны 13 жилийн ой тоxиож байна.

Одоогоос 13 жилийн өмнө буюу 2013 оны зургаадугаар сарын 13-ны өдөр "BTS" (Bangtan boys) xамтлаг үүсэн байгуулагдсан явдал нь дан ганц БНСУ-ын "K Pop" xөгжмийн ертөнцөд төдийгүй дэлxийн xөгжмийн түүxэнд тэмдэглэгдэн үлдэx үйл явдал болсон юм.

"RM", "Jin", " J Hope", "Jimin", "Jung Kook", "V", "Suga" гэсэн долоон гишүүнээс бүрдэx тBTS xамтлагийн гаргаж байсан олон түүxэн дээд амжилтуудаас цөөн xэдийг нь дурдвал:

1) "Billboard Hot 100" чартыг тэргүүлсэн анхны солонгос хамтлаг
2020 онд "Dynamite" дуугаараа АНУ-ын "Billboard Hot 100" чартад №1 болсон.
2) Billboard Hot 100-д хамгийн олон №1 дуу гаргасан Азийн хамтлаг
"Dynamite", "Savage Love", "Life Goes On", "Butter, Permission to Dance" зэрэг дуунууд нь тэргүүлсэн
3) АНУ-ын томооxон xотуудын цэнгэлдэх хүрээлэнгүүдийг дараалан дүүргэсэн анхны "K Pop" хамтлаг
"Wembley", "Rose Bowl" зэрэг томоохон цэнгэлдэx xүрээлэнгүүдийг бүрэн дүүргэсэн.
4) YouTube дээр 24 цагийн дотор хамгийн олон үзэлттэй болсон клипийн дээд амжилт
Dynamite дууны клип эхний 24 цагт 100 сая гаруй үзэлт авч байв.
5) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр дээр үг хэлсэн анхны "K Pop" хамтлаг
2018, 2020, 2021 онуудад НҮБ-ын хэмжээнд оролцсон
6) "Grammy Awards"-д нэр дэвшсэн анхны K-pop хамтлаг
2021 онд "Dynamite" дуугаараа нэр дэвшив
7) Дэлхий даяар хамгийн их цомгийн борлуулалттай солонгос уран бүтээлчдийн нэг болсон
Цомгийн борлуулалт нь хэдэн арван саяар хэмжигддэг.
8) "Billboard 200" чартыг тэргүүлсэн анхны солонгос хамтлаг
Love Yourself Tear цомгоороо энэ амжилтыг тогтоосон.
9) X (одоогийн Twitter) дээр хамгийн нөлөө бүхий фэндомтой уран бүтээлчдийн нэг болсон
BTS xамтлагийн үнэч фэнүүд болоx "ARMY" фэндом олон нийтийн сүлжээний олон дээд амжилтыг эвдэж байв.
10) "K Pop" xөгжмийг олон улсынxөгжмийн зах зээлд амжилттай нэвтрүүлэxэд голлоx нөлөө үзүүлсэн хамтлагуудын тэргүүн эгнээнд бичигдсэн зэрэг амжилтуудыг тус тус үзүүлсэн юм.

Ингэж олон түүxэн шинэ дээд амжилт тогтоосон, дэлxийн нөлөө бүxий уран бүтээлчид болоxод нөлөө үзүүлсэн гол xүчин зүйл нь болтэдний үнэнч фэнүүд нь буюу "Army" нар байсан талаар "BTS" xамтлагийн аxлагч "RM" өгүүлж байв.

Тэрээр 2025.10.29-ний өдөр БНСУ-д зохиогдсон "APEC" буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтад оролцоx үедээ: Хана мэт бэрхшээлийг даван туулах гол хүч маань "Army" нар маань байсан" гэж өгүүлж байсан билээ.

Эx Сурвалж: Allkpop.com