

НОБГ-аас үер устай холбоотой мэдээлэл өглөө. "Энэ жилийн хувьд цаг агаар дулаан байхтай холбоотой гол усны аюул нэмэгддэг. Цаг агаар дулаан байхтай холбоотой голын эргээр хүмүүс зугаалдаг, ослын дуудлага үүнтэй холбоотой нэмэгдэх хандлагатай байдаг. Өдөрт дунджаар голын эргээр 5000 орчим иргэн, 2500 орчим автомашин цугладаг гэх статистик бий. Завьт эргүүлийн үйл ажиллагааг 2014 оноос хойш 12 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жил завьт эргүүлийг 6.15-9.15 хүртэл зохион байгуулна.
Дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу үерийн далан, инженерийн байгууламжуудын үзлэг хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Завьт эргүүлийг ажиллуулснаар гол усны аюулын дуудлагыг 35-40 хувиар бууруулдаг. Иргэдэд учрах хохирлыг 15 орчим хувиар бууруулдаг.
Нийслэлийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд 105 хүн гол усны улмаас амь насаа алдсан харамсалтай статитик байна. Үүний 83 нь том хүн, 22 нь хүүхэд байна. Зуны улирал эхлэхээр иргэд Туул голоо барааддаг. Үүнийг даган эрсдэл нэмэгддэг. Гарч байгаа ослын гол шалтгаан архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэд гол усанд орох, хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулдагтай холбоотой. Иймээс хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усруу явахгүй байхыг анхааруулж байна" гэлээ.
