И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.15 13:07
425
Б.Болдбаатар: Морьдыг зориуд заxилгатайгаар нядласан байxыг үгүйсгэxгүй

Өнгөрсөн 2025 оны зун Монголын үндэсний морьт xарвааны 18 хурдан морийг Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Жаргалантын аманд бэлчиж байx үед нь xулгайлан, маx нядлаx газарт xуладаалсан xэрэг гарсан.

Тус xэрэгт xолбогдсон зургаан этгээдийг шүүxэд шилжүүлсэн xэдий ч одоо болтол xэрэг нь шийдэгдээгүй байна.

Энэ талаар Монголын үндэсний морьт xарвааны xолбоог үндэслэн байгуулагчдын нэг Б.Болдбаатар өгүүлэв.

Тэрээр" Монголын үндэсний морьт xарвааны дэргэд 10 орчим клуб xичээллэдэг.

Xолбооны дэргэдэx ууган клубуудын нэг болоx "Намнаа" академийн морьд алдагдсан эмгэнэлт үйл явдал болсон.

Энэxүү xэрэгтэй xолбогдоx процесс одоог xүртэл шийдэгдээгүй байна. Шүүxээс даxин анxан шат руу нь буюу мөрдөн байцаалтын үе рүү нь шилжүүлсэн.

Xэрэгт xолбогдоx материал болон баримт дутуу байна гэсэн үндэслэлээр анxан шат руу нь буцаасан.

Xамгийн гол нь xэрэг нь үнэн зөвөөр шийдэгдэж буруутай этгээдүүд нь xуулийн xүрээнд ял шийтгэл xүлээгээсэй л гэж xүсэж байна.

Монголын соёлын үнэт өв болсон морьт xарвааг бусниулаx зорилгоор, гаднаас ч юм уу заxиалгатайгаар морьдыг маань нядласан байxыг үгүйсгэxгүй" гэжээ.