

Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагваас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Би анх ажлаа авахдаа ил тод нээлттэй ажиллана гэж хэлж байсан. Энэ байр сууриа хатуу баримтлан ажлаа явуулна. 143 мянган метр бордюр тавигдах төсөв тавигдсан. Үүн дээр нийслэлийн дотоод аудит оруулж, дүгнэлт нь гарсан. Удахгүй та бүхэнд зарцуулалт болон бусад зүйлийг танилцуулна. Бордюр дээр хяналт гаргах бодолтой байгаа. Зүгээр байгаа бордюруудыг хуулаад аваад байж болохгүй. Замын стандарт байгаа бол түүнийг хийнэ.
Бид хуучин 15см өндөрлөдөг бордюрын стандарттай байсан. Одоо бид доошоо ухдаг технологи нэвтрүүлж эхэлснээр ахиж солих асуудал гарахгүй.
Замын голд байгаа бордюрийг сольсон нь дэлхийн банкны хөнгөлөлттэй тусламж, зээлээр хийж байгаа. Стандартаа дэлхийн банк цаанаасаа тавьдаг учраас аваад дахин ашиглах байдлаар өөрчлөлт орсон. Манай улсын ус суваг зайлуулах, шугам 1990 оноос өмнө хийгдсэн, насжилт өндөртэй. Ажлаа аваад үерийн эрсдэлээс сэргийлэх 175 цэг дээр очиж ажилласан. Газар дээр нь арга хэмжээ авсан. Эрсдэлтэй 41 газар 35 мото помп тавьсан. Өнөөдрөөс ажиллаад эхэлж байгаа.
Өнөөдрийн байдлаар СХД-т 2 яаралтай дуудлага ирсэн. Энэ онд олон жилийн дунджаас их хур тунадас орох төлөвтэй байгаа. Тийм учраас үерийн уснаас болгоомжлохыг хүсэж байна.
Шууд дамжуулалт:
