

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас өмнө нь манай улсад бүртгэгдэж байгаагүй шүлхий гурван суманд гарсан асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Халдварын нөхцөл байдал ерөнхийдөө намдсан гэх мэдээлэл авсан. Баян-Өлгий Ховдод гарсан CAT-1 шүлхий төв руу ороод ирлээ гэх ташаа мэдээллүүд гарч байна. Тиймээс энэ асуудал дээр залруулга хийх нь зөв болов уу гэж бодож байна. Мөн өнөөдрөөс мал эмнэлгийн ерөнхий газар эрдэмтдийн зөвлөлийг хуралдуулж, ажил дээр нь ажиллаж байгаа хүмүүс 24 цаг нойр хоолгүй үүрэг гүйцэтгээд ажиллаж байгаа. Ийм байхад шүлхийний талаар дур мэдэн ярих олон асуудал байна.
Манай улс дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага гэж 180 гаруй улсыг эгнээндээ багтаасан байгууллагын гишүүн. Шүлхий гарсан улсад ямар арга хэмжээ авч байгаа мэдээллийг дэлхийн мал эмнэлгийн байгууллагаас байнга шалгаж байдаг. Хэрэв бид хойрго хандаж, дэгдэлт их гарга, нууж дарвал манай улсын экспортын бараа бүтээгдэхүүнд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Тийм учраас бид малын халдварт шүлхий өвчний талаар байнга нээлттэй мэдээлж, хариу арга хэмжээ авч байгаа талаараа мэдээлж байгаа.
Сүүлийн 2-3 жил шүлхий гараагүй юм шиг ярьдаг. О хэвшлийн шүлхийг хамрын ханиад шиг үздэг. Ийм хүндрэлүүд байна. Хужир долоолгоод зүгээр болгодог гэх зэрэг мэдээлэл тарааж байгаа нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийг туйлын хүнд байдалд оруулж байна. Малчид та нар сүржигнээд байна гээд өвчилсөн малаа зориудаар нааш цааш нь болгох асуудал хүртэл гарч байна.
Шууд дамжуулалт:
