m.mn
түрүүлж мэдээлнэ
Эдийн засаг
4 цагийн дараа
122
Хөгжлийн банк: Эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
Эрчим хүчний яам, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгууллаа.
Уг санамж бичгийн хүрээнд Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, ногоон болон эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн хөрөнгө оруулалтын механизмыг боловсронгуй болгох чиглэлээр хамтран ажиллана.
Мөн дотоод, гадаадын хямд өртөгтэй, урт хугацааны санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр талууд тохиролцсон байна.
Хамтын ажиллагааны үр дүнд эрчим хүчний салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хүртээмж нэмэгдэж, хөрөнгө оруулалт татах нөхцөл сайжран, улмаар Монгол Улсын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.