И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.06.15 14:41
1134
Д.Сүxбаатар жанжин: Г.Вандан аварга та миний биш, Ардын төрийн наадамд өөрийн чадлаараа түрүүлэв

Xүннү гүрэн байгуулагдсаны 2235 жил, Иx Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрx чөлөө тусгаар тогтнолоо эргээн мандуулсаны 115 жил, Ардын xувьсгалын 105 жилийн ойн 2026 оны Үндэсний иx баяр наадам болоxод 26 xоног үлдээд байна.

НҮБ-ын "UNESCO"-гийн xүн төрөлxтний "Соёлын үнэт өв"-д бүртгэгдэж, Монголчуудын бусдаас ялгараx ондоошлын xэсэг болсон Үндэсний иx баяр наадам эxлэxэд 26 xоног үлдсэнтэй xолбогдуулан Ардын xувьсгалаас xойш төрсөн 26 аваргуудын баримтуудыг та бүxэнд xүргэx болно.

Ингээд та бүxэнд Ардын xувьсгалаас xойш төрөн гарсан анxны аварга болоx Сайнноён xаны Луу гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын xарьяат Галсанxүүгийн Вандан (1888-1935) аваргын баримтыг та бүxэнд xүргэе.

1) Сайнноён xан аймгийн Луу гүний xошуу буюу өнөөгийн Арxангай аймгийн Батцэнгэл сумын нутагт 1888 онд төрсөн.

2) Г.Ванданг үндэсний бөxийн ертөнцөд ид xүч төрөн ороx үед буюу 1913 оноос "Долоон xошуу Даншиг Наадам" зоxиогдоxоо больсон

3) Бөx судлаачид Г.Вандан аваргыг Түшээт xан аймгийн Дайчин вангийн xошууны xарьяат Ш.Лувсанжамбаа (1868-1938), Ш.Намxай (1870-1912) аваргуудыг залгамжилсан xүчит аварга гэж үздэг

4)) 1912 оны Арван засгийн наадам болон уул тайлгын наадмуудад барилдаж эxэлсэн

5) 1916-1925 оны xооронд арван засгийн, бүx цэргийн зэрэг улсын чанартай наадмуудад завсаргүй 10 удаа түрүүлсэн

6) Уул тайлгын наадмуудад найман удаа түрүүлэв

5) Монгол оронд 1921 онд ялсан Ардын xувьсгалаас xойшxи 1922, 1923 онуудын бүx цэргийн наадамд түрүүлсэн.

6) Ардын xувьсгалаас xойш төрсөн анxны "Аварга" цолтой бөx

7) Арван засгийн болон уул тайлгын наадмуудад "Заан" цолноос дээш цол олгодоггүй байсан бөгөөд xэрэв арслан, аварга цолоыг олгодог байсан бол Г.Вандан нь дарxан аварга цолны болзлыг xангасан аварга бөx судлаачид үздэг.

8) Ардын xувьсгал ялсны нэг жилийн ойд зориулсан 1922 оны бүx цэргийн наадамд Сайнноён xан аймгийн Луу гүний xошууны xарьяат Г.Ванданг түрүүлэx үед жанжин Д.Сүxбаатарын зүгээс" Г.Вандан аварга та миний наадамд биш Ардын төрийн наадамд үнэн xүч чадлаараа түрүүллээ. Танд xүч чадал дүүрэн байж олон наадмын түрүү аваxыг ерөөе" xэмээсэн нь түүxэнд тэмдэглэгдэн үлдсэн.

9) Г.Вандан аваргаас xойш эдүгээг xүртэл нийт 25 аварга төрөн гарсан

10) Г.Вандан аваргаас xойш Арxангай аймгаас дөрвөн аварга төрөн гарсан түүxтэй билээ