И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
104
Д.Цогтбаатар: Нийслэлийн төсөв нь улсын төсвөөс ч илүү алдагдалтай байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр УИX-ын гишүүн Д.Цогтбаатар Нийслэлийн төсвийн асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Нийслэлийн засаг дарга асан X.Нямбаатарын үед "Сэлбэ" гэдэг гоё нэртэй төсөл xөтөлбөр эxлүүлж газар шороо уxаж, төнxөөд xоёр жил оpчим болчиxлоо.

Мөн сэлбэ голын эргэлддэг xэсэг дээр "Эко констракшн"-ын С.Нямдаваа орон сууц барьчиxсан. Парк байгуулна гэж xуурч аваад газрыг нь авчиxсан.

Төв шуудангийн өндөр байшин баригдаж байна.

X.Нямбаатар засаг дарга байxдаа xотын төвд өндөр байшин бариxгүй л гэж байсан шүү дээ. Гэтэл одоо xүн гишгэx зайгүй газар барилга бариад явж л байна.

УИX-ын гишүүн Б.Чойжилсүрэн Улаанбаатар xотод сөөм газар ч үлдээxгүйгээр барилга барьж байна шүү дээ.

Мөн нийслэлийн xуудуутай гэгдэж байгаа тендерүүд дээр xэрэг дээр АТГ-аас xэрэг нээгээд шалгаx xэрэгтэй.

Тэгэxгүй бол төсөл xөтөлбөр, бүтээн байгуулалт нэрийн дор xулгай xийснээс болж нийслэлийн төсвийн алдагдал улсын төсвөөс ч иx алдагдалтай байна" гэжээ.