Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 цагийн дараа
175
Үндэсний бүтээн байгуулагч “Макс Групп” “топ-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалтад 14-р байрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын эдийн засаг, үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарт хувийн хэвшлийн манлайлал, үүрэг оролцоо өсөн нэмэгдэж буй энэ цаг үед “Макс Групп” Монгол хүний ур ухаан, дотоодын инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварт түшиглэн үндэсний хэмжээний мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлж эхэлснээр 2032 он гэхэд ДНБ-ий 5%-ийг дангаар бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өдгөө 6500 гаруй ажилтантай тэргүүлэх ажил олгогч, топ татвар төлөгч, үндэсний бүтээн байгуулагчийн хувиар улс орны хөгжилд оруулсан бодит хувь нэмрээ үнэлүүлж, энэ жилийн “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 14-р байрт эрэмбэлэгдэн, өмнөх жилийн амжилтаа дахин нэг байраар ахиуллаа.

Үүнтэй зэрэгцэн группийн салбар компаниуд амжилтаа бататгаж, шилдэг чансаагаа цойлсон бахдам амжилтыг үзүүлэв. Тухайлбал, Монгол Улсын баруун бүс нутагт тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын бодлогыг цогцоор нь хэрэгжүүлж буй “Хан Алтай Ресурс” ХХК нь өмнөх оны 30 дугаар байрнаас 17 шат ахиж, жагсаалтын 13-р байрт шалгарсан бол дотоодын түүхий эд бэлтгэлийн тогтвортой системийг бүрдүүлж, 2025 онд малчдаас 31.2 сая литр сүү татан авч түүхэн амжилтыг бүтээсэн Монгол Улсын хүнсний ууган үйлдвэр “Сүү” ХК өнгөрсөн оны амжилтаа 7 байраар ахиулан, 49-р байрт эрэмбэлэгдэж, хамтын хүчин чармайлтаа дахин бататгав.

“ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалт нь компаниудын орлого, татвар, ашиг, хөрөнгө болон ажлын байрны өсөлт зэрэг нийгэм, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг гол болгодог билээ.

Үндэсний бүтээн байгуулагч “Макс Групп” нь энэхүү хариуцлагаа ухамсарлан, бизнесийн бүхий л салбартаа инновац, шинэчлэлийг түүчээлж, шинэ ажлын байр болон эдийн засгийн бодит өсөлтийг тасралтгүй бүрдүүлсээр байх болно.

“Илүү сайхан Монгол”-ын төлөөх эрхэм зорилго дор хамтдаа зүтгэж буй нийт Максчууд, итгэл хүлээлгэж ирсэн хэрэглэгч, харилцагч, түншүүд та бүхэндээ чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.

Үндэсний бүтээн байгуулагч “Макс Групп”