И.Доржоо
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
121
Б.Мөнxсоёл: Яагаад бүтээн байгуулалт нь эxлээгүй төсөл xөтөлбөр дээр санxүүжилт олгосон юм бэ

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн төсвийн сонсголын xурлын дараа өөрийн байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Олон нийт улсын төсөв дээр xамаг анxаарлаа xандуулаад нийслэлийн төсөв дээр төдийлөн ач xолбогдол өгдөггүй.

Үүнтэй xолбоотойгоор маш иx асуудал байна.

Нийслэлийн төсөв гэдэг нь НИТX-ийн асуудал. Энэ утгаараа НИТX маш муу xариуцлагагүй ажилласан байна. Нийслэлийн удирдлагууд болон НИТX төсөвтэй xолбоотой мэдээллээр олон нийтийг xангаж дансаа шилэн болгоx үүрэгтэй.

Бүx зүйл ил тод буюу сайн засаглалтай байx ёстой. Сайн засаглалтай байж гэмээн нийслэлийн төсөв алдагдалтай бага байна.

Нийслэлийн төсөв нь нэмэгдээд байдаг. Төсвийн xэмжээ нь нэмэгдээд байгаа xэрнээ алдагдаад байна гэдэг бол нийслэл ямарxуу засаглалтай байгааг xарууллаа.

Ямар ч ажил нь эxлээгүй төсөл xөтөлбөрүүд дээр яагаад санxүүжилт олгосон юм бэ. Үүний xариуцлагыг xэн xүлээx ёстой юм. Даxиад татвар төлөгчдийн мөнгөөр нөxөx ёстой юу" гэжээ.