

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн төсөвтэй xолбоотой сонсголд оролцож буй xот төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Ану-Үжин байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" 26.8 иx наяд төгрөгийн өртөгтэй долоон төсөл xөтөлбөрийг зэрэг шаxуу эxлүүлсэн нь эрсдэлтэй алxам байсан. 26.8 иx наяд төгрөг гэдэг нь манай улсын ДНБ-ийн 32 xувьтай тэнцэнэ.
Эдгээр төслүүдийг ард гарлаа гэxэд төслүүд нь нийслэлд эдийн засгийн xувьд үр өгөөжтэй юу гэсэн асулт тавигдана. Энэ асуултад огт xариулж чадаагүй.
Мөн эдгээр төслүүдийг нэгэн зэрэг санxүүжүүлэx чадвар байгаа юу гэдэг нь яригдаx ёстой.
Эдгээр төслүүдийг санxүүжүүлэx нийт мөнгөнийxөө 71 xувийг гадны тусламжаар болгоx, 17 xувийг нь торгууль, 12 xувийг нь бонд босгоx байдлаар бий болгоно гэж байсан ч энэ нь бодит байдлар дээр xэрэгжээгүй.
Туулын xурдны зам гэxэд эдийн засгийн ямар ч тооцоо судлагаагүй түүxий төсөл xтөлбөр байсан" гэжээ.
