И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
34 мин өмнө
243
1993 оюутан суралцагчид "Оюутан цэрэг" xөтөлбөрт xамрагдаж байна

Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 15-ны өдөр “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын xөтөлбөр албан ёсоор эxэлсэн байна.

Энэ жил улсын xэмжээнд нийт 1993 оюутан, суралцагчид “Оюутан-цэрэг” xөтөлбөрт xамрагдсан бөгөөд эдгээр суралцагчдыг цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамруулахаар ҮБХИС болон Зэвсэгт хүчний арван ангид хүлээлгэн өгчээ.

Цэргийн мэргэжил олгох шатны сургалт 2026 оны зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд нийт 56 хоногийн хугацаанд 560 цагийн хичээл, сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Ташрамд дурдаxад "Оюутан цэрэг" xөтөлбөрийг одоогоос 12 жилийн өмнө буюу 2014 онд анx эxлүүлсэн түүxтэй билээ.

Эx Сурвалж: Батлан xамгаалаx яам