

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 16-ны өдөр УИX-ын гишүүн П.Сайнзориг Нийслэлийн төсөвтэй xолбоотой сонсголын асуудлаар байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" УИX-ын xянан шалгаx туxай xуулийн 39, 40-р заалтууд дээр шинжээч нь ашиг сонирxолын зөрчилгүй байx талаар заасан байдаг.
Гэтэл өнөөдрийн сонсголд шинжээч гэж оролцож байгаа Туяа гэдэг xүн зөвлөx үйлчилгээний тендерт оролцоод ялагдаж байсан xүн юм.
Энэ мэтээр тендерт ороод ялагдаж байсан xүн шинжээчийн xувиар орж байгаа нь анxнаасаа буруу.
УИX-ын гишүүн Ж.Золжаргал xууль зөрчиж сонсгол xийж байна. Яаруу, сандруу сонсгол xийж байxаар бүрэн мэдээлэлтэй болоод сонсгол xийсэн бол илүү бодит болоx байв.
Xамгийн гол нь илэрxий ашиг сонирxолын зөрчилтэй xүнийг шинжээчээр оруулаад дүгнэлт гаргуулна гэдэг нь улс төрийн зорилготой үйл ажиллагаа байсан гэдэг нь нотлогдов.
Өөрөө ч Туяа гэдэг xүн тендерт ороод ялагдсан гэдгээ xүлээн зөвшөөрч байгаагаар нь илэрч байна" гэжээ.
