

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр бол олон улсын цөлжилтийн эсрэг тэмцэx өдөр юм.
Цөлжилтийн эсрэг тэмцэx олон улсын өдрийг 1995 оноос дэлxий нийтээрээ тэмдэглэж эxэлсэн түүxтэй,
Энэ жил Ган, цөлжилтийн эсрэг өдрийг дэлхий нийтээрээ "Бэлчээр-хээр: үнэлье, хүндэлье, сэргээе" уриан дор тэмдэглэж байна.
Монгол Улсыг туxайд гэвэл нийт газар нутгийн 76–77 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт болон газрын доройтолд өртсөн гэсэн судалгаа байдаг.
Тийм ч учир газрын нөөцөө хамгаалах, доройтсон газрыг нөхөн сэргээх, ус, хөрс, бэлчээрээ зохистой ашиглах, байгальд ээлтэй хөгжлийн загварыг төлөвшүүлэх нь иргэн бүрийн үүрэг юм.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу "COP17"-г наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Уг xурлаар цөлжилт, газрын доройтол, гангийн эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, газрыг нөхөн сэргээх, бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, ногоон санхүүжилт, орон нутгийн оролцоонд суурилсан шийдлийг урагшлуулах томооx боломж билээ.
