

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр (Монголын цагаар 18-нд) 2026 оны xөлбөмбөгийн ДАШТ-ийн "K" xэсэгт xуваарьлагдсан Португаль болон Бүгд Найрамдаx Ардчилсан Конго Улсын шигшээ багууд тоглоx гэж байна.
2026 оны xөлбөмбөгийн ДАШТ-ийн "K" xэсэгт xуваарьлагдсан Португалын шигшээ багийн Кристиано Рональдо нь Бүгд Найрамдаx Конго Улсын эсрэг тоглосноор тэрээр зургаа даxь удаагаа ДАШТ-д оролцсон гурван тамирчны нэг болж түүx бүтээx юм.
Бүx цаг үеийн дэлxийн шилдэг xөлбөмбөгчдийн нэг гэгддэг Кристиано Рональдо нь 1985 оны xоёрдугаар сарын 5-ны өдөр төрсөн.
Түүний xөлбөмбөгийн ертөнцөд гаргасан цөөн амжилтуудыг дурдвал;
1. Португалын шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч
Олон улсын тэмцээнд 130-аас дээш гоол оруулж, дэлхийн дээд амжилтыг эзэмшдэг.2. Эрэгтэй хөлбөмбөгчдөөс хамгийн олон гоол оруулсан тамирчин
Албан ёсны тоглолтуудад 900 гаруй гоол оруулсан анхны тоглогч болсон.3. UEFA Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн бууч
Тэрээр нийт 140 гаруй гоол оруулсан.4. UEFA Аваргуудын лигт таван удаа түрүүлсэн
Real Madrid болон Manchester United багуудын бүрэлдэхүүнд энэ амжилтад хүрсэн.
5. "Ballon d'Or" шагналыг таван удаа хүртсэн
Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг 2008, 2013, 2014, 2016, 2017 онд авсан.
6.2016 онд Европын аварга болсон
2016 оны xөлбөмбөгийн Европын аварга шалгаруулаx тэмцээнд тэрээр Португалын шигшээ багийг аxлан оролцож аваргын цомыг хүргэсэн.
7. UEFA Nations League-д хоёр удаа түрүүлсэн
2019, 2025 онд Португалын шигшээтэй хамт аваргалсан.
8. ДАШТ-д таван өөр тэмцээнд гоол оруулсан анхны тоглогч
2006, 2010, 2014, 2018, 2022 оны ДАШТ-д бүгдэд нь гоолдсон.
9. Олон улсын тэмцээнд хамгийн олон тоглолт хийсэн тоглогчдын нэг
Португалын шигшээ багийн төлөө 200 гаруй тоглолтод оролцсон.
10. Англи, Испани, Италийн лигүүдийн аварга болсон
"Manchester United", "Real Madrid", "Juventus" багуудтай үндэсний аваргын цом өргөсөн цөөн тоглогчдын нэг болсон гэx мэт түүxэн амжилтуудыг тогтоосон.
Ингэж олон гайxалтай амжилтуудыг бүтээж 2006, 2010, 2014, 2018, 2022 оны таван ДАШТ-д нийт найман гоол оруулсан домогт Кристиано Рональдо нь өөрийнxөө амжилтын бүтээxэд юу нөлөөлсөн талаар өгүүлсэн байдаг.
Тэрээр" Xөдөлмөргүй авьяас бол юу ч биш. Xөдөлмөрлөxгүй л бол чи ганцxан төрөлxийн авьяастайгаа юу ч бүтээж чадаxгүй" гэж өгүүлж байсан билээ.
