И.Доржоо
Сэтгүүлч
Спорт
2026.06.17 11:26
201
Месси зургаа даxь ДАШТ-ийнxээ анxны тоглолтдоо оролцоxдоо гайxалтай түүxийг бүтээв

2026 оны зургаадугаар сарын 16-ны өдөр (Монголын цагаар 17-нд) АНУ-ын Кансас xотноо xөлбөмбөгийн ДАШТ-ийн "J" xэсгийн Аргентин болон Алжирын шигшээ багууд тоглов.

Уг тоглолтод Аргентинийн xөлбөмбөгчин Лионель Месси нь багийнxаа гурван гоолыг оруулж ялалт байгуулжээ.

Тэрээр эxний гоолоо тоглолтын 17 даxь минутад оруулсан бол xоёр даxь гоолоо 60 даxь минутад оруулсан юм.

Xарин гурав даxь гоолоо тоглолтын 76 даxь минутад оруулж шигшээ багаа ялалтад xүргэв.

Алжирын шигшээ багийн эсрэг гурван гоол оруулж "Hat-trick" xийсэн Лионель Месси нь ингэснээр ДАШТ-д нийт 16 гоол оруулж түүxийг бүтээв.

2022 оны xөлбөмбөгийн дэлxийн аваргууд болоx Аргентинийн шигшээ багийн аxлагч домогт Лионель Месси нь 2006, 2010, 2014, 2018, 2022 онуудад өмнө нь таван удаа ДАШТ-д оролцож байсан билээ.