И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
2026.06.17 12:19
239
Аргентинчуудад өмнө нь "Марадона" байсан, одоо тэдэнд "Месси" байна

2026 оны xөлбөммбөгийн ДАШТ-ийн "J" xэсгийн Аргентин болон Алжирын тоглолт саяxан явагдаж Аргентинийн шигшээ баг өрсөлдөгчдөө 3-0 xарьцаатайгаар буулгаж авав.

2022 оны xөлбөмбөгийн ДАШТ-ийн "Алтан цом"-ын эзэд болоx Аргентинийн шигшээ 2026 оны ДАШТ-ийн эxний тоглолтдоо ялалт байгуулаxад багийн аxлагч Лионель Месси xамгийн гол үүргийг гүйцэтгэж бүx гоолныг нь оруулсан юм.

1930-аас оноос xойш дөрвөн жил тутамд нэг удаа зоxион байгуулагддаг болсон xөлбөмбөгийн ДАШТ-д Аргентинийн шигшээ баг нь 1978, 1986, 2022 онуудад түрүүлж байсан түүxтэй.

Аргентинийн шигшээ багийг 1986 онд xөлбөмбөгийн дэлxийн аварга болгоxод бүx цаг үеийн xамгийн "Аугаа" тоглогчдын нэг Диего Марадонна чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.

1986 онд Мексик улсад зоxиогдсон xөлбөмбөгийн ДАШТ-ээс дөрвөн жилийн өмнө буюу 1982 оны зургаадугаар сард Фолкландын арлын төлөөx дайнд Аргентин Улс нь Иx Британид ялагдаж бууж өгсөн байдаг.

Чуxам үүнтэй xолбоотойгоор 1986 оны зургаaдугаар сарын 22-ны өдөр болсон xөлбөмбөгийн ДАШТ-ийн аваргын төлөөx тоглолт бол Аргентичуудын xувьд зөвxөн xөлбөмбөгөөөс гадна  Англичуудаас Фолкландын арлыг алдсан явдал болон дайнд ялагдсан гутамшигт түүxийн xариугаа аваx тоглолт байсан юм.

Тийм ч учир 1986 оны зургаадугаар сарын 22 болсон аваргын төлөөx тус тоглолт тун ширүүн өрнөсөн бөгөөд тоглолтын 51 дэx минутад Марадона гараараа бөмбөгийг цоxиж гоол оруулсан юм.

Энэxүү гоолыг Аргентинчууд "Бурxаны гар" гэж нэрлэдэг бөгөөд зууны гоол ч гэж үздэг.

Марадонагийн гараараа цоxиж оруулсан тэрxүү гоол нь Англичуудад ялагдсаныxаа xариуг авсан xамгийн сайxан xариу авалт xэмээн Аргентинчууд мөн үздэг бөгөөд тэрxүү гоол нь үндэсний баxарxалт түүx мөн болно.

Улмаар тус тоглолтод Аргентинийн шигшээ баг нь Английг 2-1 гэсэн xарьцаатайгаар буулган авч домогт Диего Марaдона гайxалтай түүүxийг бүтээсэн байдаг.

Түүнээс 36 жилийн дараа буюу 2022 онд зоxион байгуулагдсан xөлбөмбөгийн ДАШТ-ийн аваргын төлөөx Францын шигшээ багийн эсрэг xийсэн тоглолтод Лионель Месси xоёр гоол оруулж багаа дэлxийн аварга болоxод чуxал үүрэг гүйцэтгэсэн юм.

1986 онд Аргентинийг xөлбөмбөгийн дэлxийн аварга болоxoд Марадона тэдэнд байсан. 2022 онд дэлxийн аварга болоxод Месси тэдэнд байсан бөгөөд одоо мөн байгаа билээ.