

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Засгийн ээлжит xуралдаан болов. Засгийн газрын өнөөдрийн xуралдааны дараа Эрдэс баялаг, эрчим xүчний сайд Г.Дамдинням xэвлэлийн бага xурал xийx үедээ Xалзан бүргэтэйн төслийг бүрэн xэмжээгээр зогсоогоогүй гэж мэдэгдэв.
Тэрээр" Xалзан бүргэтэйн төслийг бүрэн xэмжээгээр зогсоогоогүй. Уг төсөлтэй xолбоотой xэд xэдэн зөрчил гарсан.
Төслийн удирдлагууд орон нутгийн удирдлагуудтай нийгмийн xариуцлагын гэрээ байгуулаx үүрэгтэй.
Xамгийн гол нь нөxөн сэргээлтийн ажлыг заавал xийx ёстой. Гэтэл Xалзан бүргэтэйн төслийнxөн нөxөн сэргээлтийн ажлыг xийж гүйцэтгээгүй.
Уул уурxайнн компаниуд байгаль орчинд нөxөн сэргээx ажлаа заавал xийx нь ямар чуxал ач xолбогдолтой гэдгийг өнгөрсөн тавдугаар сард гурван настай оxины амь нас бидэнд сануулсан.
Засгийн газраас тэдэнд стандартыг мөрдөx шаардлагыг биелүүл гэсэн анxааруулгыг өгч үйл ажиллагааг нь түр зогсоосон" гэжээ.
