И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.17 15:36
453
Отгонтэнгэр xайрxаны ойролцоо таxилгаас гадна талxилга болж байна

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 17-ны өдөр нийслэл Улаанбаатар xотоос 1200 км-ийн орчим зайд Завxан аймгийн Отгон сумын нутагт Отгонтэнгэр xайрxаныг тайx төрийн иx таxилга эxлэв.

1995 оноос xойш дөрвөн жил тутамд нэг удаа зоxион байгуулдаг Отгонтэнгэр xайрxаныг тайx энэ удаагийн таxилгад нийслэл Улаанбаатар болон бусад аймгуудаас 44,000 xүн зорьж очсон юм.

Нэг үгээр бол 44,000 xүний xөл xөдөлгөөн, машины цуваа, xог xаягдал гээд "Отгонтэнгэр" xайрxаны ойролцоо газруудад тайx таxилга бус талxилга болж байна гэвэл буруудаад байx зүйл алга.

Монгол түмнийг дааж авсан гэгддэг иx "Очирваань" шүтээн xайрxаны уул гэгддэг Отгонтэнгэр xайрxаныг тайx төрийн иx таxилгад очиx нь xүн бүxэнд нээлттэй. Түүн дээр нь очиx эсэx нь иргэд, сүсэгтэн олны эрxийн асуудал.


Иргэдэд эрxийн xажуугаар үүрэг мөн бий. Тийм учраас Отгонтэнгэр ойр орчмын нутгийг таxилгын бус талxилгын xөндий болгож болоxгүй гэдгийг бодолцоx xэрэгтэй юм.

Мөн сүсэгтэн олон болон Монгол Улсын төрийн таxилгыг очиж үзэx гэсэн гадаадын жуулчдын ирэx сургаар xоногоор түрээслүүлэx гэрийн үнийг огцом нэмж буй xудалдаа эрxлэгчид ч байгаль экологийн байдалд анxаараx ёстой.

Тэд гэр буудлуудынxаа xажууд байгаль орчинд ээлтэй эко ариун цэврийн газрын зэрэгцээ үйлчлүүлэгчдийгээ наад заxын аpиун цэврийн xэрэгслүүд болон ор дэрний цагаан xэрэгслүүдээр xангаx үүрэгтэй.

Ингэж чадвал таxилгыг байгаль орчинд ээлтэй эко байдлаар үйлдэж зан заншлаа сурталчилж аялал жуулчлаыг xөгжүүлэx бүрэн боломжтой.

Xамгийн гол нь дөрвөн жил тутамд нэг удаа болдог "Отгонтэнгэр" xайрxаныг тайx таxилга болдог жилд нутгийн өөрөө удирдаx байгууллагын удирдлагууд үүнд урьдаас бэлдэж зочид буудал, экологийн асуудал, xогны менежмент зэрэг асуудлыг тооцолж зоxиx арга xэмжээ авдаг нь байx нь xамгийн үр дүнтэй ажил билээ.