Засгийн газар
2026.06.17 16:43
195
E-Zasag.mn цахим талбар албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ

Иргэдийн гомдол санал хүлээж авах 11-11 төвд өдөртөө 100 гаруй гомдол ирдэг. Энэхүү төвд нийтдээ 10 гаруй ажилчид ажилладаг ба утасны дуудлага, мессеж, мэйл хаягаар өдөртөө 400 гаруй гомдлыг хүлээж авч хариу өгдөг.

Тэгвэл иргэн танд яаралтай засгийн газарт мэдэгдэж шийдвэрлүүлэх санал гомдлыг хүлээж авах E-Zasag.mn цахим талбар ашиглалтад орлоо.

18 насанд хүрсэн Монгол улсын иргэн E-Mongolia-ийн ДАН системээр нэвтэрч:

  • Санал, санаачилга гаргах
  • Хэлэлцүүлэгт оролцох
  • Ерөнхий сайдаас шууд асуулт асуух
  • Саналынхаа явц , үр дүнг хянах боломжтой

Энэхүү сайтад иргэн та саналаа илгээх, хэлэлцүүлэг хийх, засгийн газрын хуралдааны журмаар таны хүргүүлсэн санал дэмжиглсэн бол засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.

20,000 иргэн саналаа өгвөл Засгийн газраар асуудлыг хэлэлцүүлнэ. Саналыг 14 хоног тутам Засгинй газрын бүх яамдад ирсэн санал, “11-11” төвийн өргөдөл гомдолтой нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргана.