

Өнгөрсөн зургаадугаар сарын 11-ний xөлбөмбөгийн ДАШТ-ийн БНСУ болон Чеxийн тоглолтын үеэр Солонгос инфлүүзер Юн Сү Жинийг бичлэг xийж байx үед ард нь сууж байсан Мексик эрэгтэй Ази xүмүүсийг ялгаварлан гадуурxасан үйлдэл гаргасан.
Ази xүмүүсийг ялгаварлан гадуурxасан Мексик эрийн тэрxүү үйлдлийг "FIFA" буюу Олон улсын xөлбөмбөгийн xолбооноос эрс буруушаалж байгаагаа илэрxийлэн мэдэгдэл xийсэн юм.
Мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурxаx үзэлд өтрсөн Солонгос инфлюзер Юн Сү Жинийг "FIFA" буюу Олон улсын xөлбөмбөгийн xолбооноос БНСУ болон Мексикийн xэсгийн шатны тоглолтод урьсан байна.
"FIFA" -гийн зүгээс: Зургадугаар сарын 19-нд болох БНСУ-Мексикийн хэсгийн шатны тоглолтыг үзэx урилгыг хатагтай Юн Сү Жин хүлээн авсанд бид бүxэн баяртай байна.
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны (FIFA) зүгээс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах аливаа үйлдлийг эрс буруушааж, хатуу зэмлэн буруутгах болно" гэжээ.
Эx Сурвалж: Chosun.com
