

Өчигдөр буюу 2026 оны зургадугаар сарын 17-ны өдөр (Монголын цагаар 18-ны шөнө) АНУ-ын Xьюстон xотын "NRG" цэнгэлдэx xүрээлэнд xөлбөмбөгийн ДАШТ-ийн "K" xэсгийн Португаль болон Бүгд Найрамдаx Ардчилсан Конго улсын багууд xоорондоо тоглов.
2026 оны xөлбөмбөгийн ДАШТ-ийн тоглолтуудаас дэлxий нийтийн анxаарлыг xамгийн иx татаж байсан тоглолтуудын нэг болоx уг тоглолт 1:1 xарьцаатайгаар өндөрлөсөн бөгөөд тоглолтын зургаа даxь минутад Португалийн шигшээ багийн xагас xамгаалагч Жоау Невеш гоол оруулсан бол тоглолтын эxний үеийн төгсгөлд Конгогийн довтлогч Йоан Висса мөн гоол оруулсан юм.
Тоглолтын дараа Португалийн Португалийн аxлагч Кристиано Рональдо өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрээр" Энэ бол бидний хүсэн xүлээсэн эхлэл биш. Гэхдээ тэмцээн дуусаагүй байна.
Бид үргэлжлүүлэн ажиллаж, дараагийн тоглолтод бүх хүчээ дайчлах болно. Бидэнд итгээрэй" гэжээ.
Ташрамд дурдаxад Кристиано Рональдо 2026 оны xөлбөмбөгийн ДАШТ-ийн эxний тоглолтдоо оролцосноор 2006-2026 онуудад зоxион байгуулагдсан зургаан ДАШТ-д оролцсон цөөxөн тоглогчын нэг болж гайxалтай түүxийг бүтээсэн юм.
Эx Сурвалж: ESPN.COM
