m.mn
түрүүлж мэдээлнэ
Улс төрийн нам
2026.06.18 10:06
190
Тарагт сумын иргэд тэтгэврийн шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлэхийг хүсэв

"Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд гишүүд, дэмжигчидтэйгээ хийж буй уулзалт, хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн Тарагт суманд үргэлжилж байна. Тарагт сумын намын хорооны дэд дарга Ц.Одонтуяа болон 6 үүрийн 60 гаруй гишүүy, дэмжигч уулзалтад оролцов. 

Уулзалтын эхэнд Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, МАН-ын Санхүү, хөрөнгийн газрын дарга Ж.Чинболд нар Засгийн газрын бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, намын дунд болон урт хугацааны бодлогыг тодорхойлох Е4 стратеги, Е-nam 3.0 системийн талаар мэдээлэл өгч, гишүүд, дэмжигчидтэй санал бодлоо солилцов.

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Чөлөөлье" үзэл баримтлал, намын Е4 стратегийг  гишүүд бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, энэ төрлийн уулзалт, хэлэлцүүлгийг ойр ойр зохион байгуулж, гишүүд, дэмжигчдийнхээ үгийг сонсох нь чухал болохыг онцоллоо.

Мөн иргэд тэтгэвэр, нийгмийн даатгалын шинэчлэлийг яаралтай хэрэгжүүлж, иргэд, малчдын амьдралд бодит дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг уламжилж өгөхийг хүслээ.  Түүнчлэн Тарагт сумын зарим ахмад настныд хүндэтгэл үзүүлж, санал бодлыг нь сонссон юм.