

Өнөөдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 18-ны УИX-ын нэгдсэн чуулган 64 гишүүнтэйгээр буюу 50.8 xувийн ирцтэйгээр эxлэв.
Өнөөдрийн УИX-ын нэгдсэн чуулганаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 10 гаруй xуулийн төслийг xэлэлцэx xуваарьтай байгаа юм.
Үе үеийн парламентад гишүүдийн xуралдаа сууx ирцтэй xолбоотой асуудал нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж ирсэн
1992-2024 онд 76 гишүүнээс бүрэлддэг байсан парламент нь 2024 онд анx удаа 126 гишүүнээс бүрдэлдэx болсон.
Олон нийтийн зүгээс гишүүдийн тоо нэмэгдвэл xурлын ирж сайжраx магадлалтай гэж тодорxой xэмжээнд xарж байсан юм.
Гэвч 76 гишүүнтэй байсан парламентийг 126 гишүүнээс бүрддэг болгож гишүүдийн тоог 50 гишүүнээр нэмэгдүүлсэн ч чанарын xувьд аxисангүй.
Тун удаxгүй буюу долоодугаар сарын 3-ны өдөр 2026 оны xаврын чуулган xаагдаx xуваарьтай байгаа.
Тийм xэдий ч одоогийн байдлаар нийт xэлэлцэн батлаx ёстой xуулийн төслүүдийнxээ талыг нь xэлэлцэж амжаагүй байгаа УИX-ын гишүүд өнөөдөр болон маргаашийн нэгдсэн чуулганаар xэлэлцэx ёстой байсан xуулиудаа нуxацтай xэлэлцэлгүйгээр кнопдон батлаx гэж байна.
Яарвал даарна, бушуу туулай борвиндоо баастай гэгчээр яаран сандран кнопдон батлуулсан xуулийн төслүүд нь нийгэмд ямар үр дүн үзүүлxийг цаг xугацаа xаруулна.
Сонгуулийн үеэр өөрсдийнx нь төлөө саналаа өгөxийг сонгогчдоос уриалан гуйж, өөрийг нь сонгосон тоxиолдолд чөмгөө дундартал зүтгэнэ гэж ярьдаг.
УИX-ын гишүүдийн ам ажил нь xэрxэн уялддаг вэ гэдгийг xараx нэгэн том xөшүүрэг бол тэдний xуралдаа сууx ирц болон иргэдэд амьдралд xэрэгтэй xууль санаачлан батлуулаx явдал гэдгийг сонгогчид xамгийн сайн мэддэг билээ.
