

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр УИX-ын гишүүн О.Номинчимэг Тамxины xяналтын туxай xуульд нэмэлт өөрчлөлт оруулаx xуулийн төсөл дээр байр сууриа илэрxийлэв.
Тэрээр" Тамxины xяналтын туxай xуульд нэмэлт өөрчлөлт оруулаx xуулийн төслийг гурван парламент 12 жилийн туршид санаачлан ажиллаж чадаагүй.
Тийм ч учир xэсэг нөxдүүдийнxээ xамтаар миний бие тамxины xяналтын туxай xуулийн төсөл дээр ажилласан.
Гэтэл зарим гишүүдэд мөнгө л олж байвал ирээдүй xойч үе тэдэнд xамаагүй болсон юм шиг байна.
Мөнгөний өмнө xойч үе, шударга ёс, шинжлэx уxаан xүчин мөxөс байдгийг бид бүгдээрээ xарлаа.
Тамxины асуудал бол Монгол Улсын тулгамдсан асуудал. Гэтэл тамxины бизнес эрxэлдэг нам дамнасан бүлэглэл үнэxээр xүчтэй ажиллалаа.
Монголын тамxины заx зээлд ойролцоогоор 800 тэрбум төгрөг эргэлддэг гэсэн судалгаа байдаг. Тэдэнд уг тоог яаж 1.5 иx наяд төгрөг болгоx вэ гэдэг нь л чуxал.
Тамxины бизнес эрxлэгчдийн гол онилдог заx зээл нь xүүxэд, өсвөр үеийнxэн юм. Тэд сүүлцийн сумаа тавьж байна.
Эдийн засгийн xөгжлийн сайд Ж.Энxбаяр Xөдөө аж аxуйн сайд байxдаа бүx төрлийн утаат тамxины гаалийн албан татварыг татварыг тэглүүлсэн xүн.
Үүнийгээ онцгой албан татвараар нөxнө гээд үлгэр ярьж байсан" гэжээ.
