m.mn
түрүүлж мэдээлнэ
Засгийн газар
2026.06.18 13:20
271
Г.Дамдинням: "Халзанбүргэтэй" ордод нөхөн сэргээлтээ гүйцэт хийх хугацаатай үүрэг өгсөн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямаас "Халзанбүргэтэй" төслийг зогсоосон шалтгааныг тодрууллаа. Тэрээр "Бүх асуудал хууль дүрмийн дагуу явах ёстой. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа газрын үйл ажиллагаанд төр засаг оролцох боломжгүй.  Ажлаа явуулах үедээ алдаа дутагдал гаргасан бол төрийн байгууллагын үүрэг шаардлага тавина.

"Халзанбүргэтэй" төслийг төр зогсоосон гол үндэслэл хайгуулын үеийн нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүйтэй холбоотой. Нөхөн сэргээлтийг дутуу хийснээс болж юу болдгийг бид Заамарт болсон харамсалтай үйл явдлаас харлаа.

Иймээс хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Ажлын хэсгийн тайлан ойрын 14 хоногийн дотор гарах байх. Энэ ААН алдаа дутагдлаа хэдий хугацаанд засах юм, үүний дараа ажил нь үргэлжлээд явах боломжтой. Уул уурхайн үйлдвэрлэл, хайгуулын ажил хүний цус, амиар бичигддэг. Иймээс дүрэм журмаа биелүүлэх үүрэгтэй. Биелүүлэхгүй бол зогсоох эрх нь төрд бий" гэлээ.