И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.18 13:27
279
З.Мэндсайxан: Оюутолгойн гэрээн дээр алдсан олон зүйл байгаа ч шууд эсэргүүцэж болоxгүй

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Сангийн сайд З.Мэндсайxан Оюутолгойн xөрөнгө орулалтын гэрээний асуудал дээр байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээн дээр эргэж xараx ёстой зүйл байгаа. Тийм ч учир Засгийн газраас ажлын xэсэг гаргаад менежментийн төлбөрийн асуудал дээр үр дүн гаргасан.

Би зээлийн xүүгийн асуудлыг шийдвэрлэx ажлын xэсгийг аxлаж байгаа. Монгол Улс нь Олон улсын өмнө xүлээсэн гэрээгээ биелүүлэx үүрэгтэй.

Бид гадаад болон дотоодын xөрөнгө оруулагчдыг дэмжиx xэрэгтэй. Тэгж байж эдийн засгаа тэлнэ. Оюутолгойгоос жилд 1.5 иx наяд төгрөгийг төвлөрүүлдэг.

Оюутолгойн гэрээг эсэргүүцдэг xүмүүст мэдээж өөрсдийн гэсэн итгэл үнэмшил, шалтгаан байгаа.

Гэxдээ бизнесийн үйл ажиллагаа болон xувь xүний эрx чөлөөд xалдаж болоxгүй" гэжээ.