m.mn
түрүүлж мэдээлнэ
Ерөнхийлөгч
2026.06.18 17:11
219
Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэхээс гадна төрийн тахилгат нуур болгоно

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах, цэвэрлэхээс гадна төрийн тахилгат нуур болгох шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл өглөө.  Тодруулбал, Ерөнхийлөгчийн захирамжийн дагуу энэ жилээс эхлэн Хөвсгөл нуурыг дархан цаазат нуураар бүртгэж, төр тусгайлан хамгаалалтад авч байгаа бөгөөд нуурыг тахих ёслолын үйл ажиллагааг ирэх наймдугаар сард зохион байгуулахаар болжээ.

Хөвсгөл нуурыг цэвэрлэх ажлыг 2022 оноос хойш үе шаттай хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн хамгаалалтын арга хэмжээ зургадугаар сарын 22-наас наймдугаар сарын 13-ны хооронд үргэлжилнэ. Нийт 800 орчим га газрыг хамрахаар төлөвлөсөн байна.

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж хамтран ажиллана.