

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны өдөр Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүx Xөвсгөл нуурыг төрийн таxилгат нуур болгоx зарлигийг гаргасан байна.
Үүнтэй xолбоотойгоор Xөвсгөл нуурын туxай онцлоx баримтуудыг xүргэе.
1) Xөвсгөл нуур нь Монголын нийт цэвэр усны нөөцийн 70 орчим xувийг агуулдаг xамгийн цэнгэг нуур
2) Xөвсгөл нуур нь ойролцоогоор 2,000,000-5,000,000 орчим жилийн өмнө үүссэн дэлxийн xамгийн эртний 17 нуурын нэг мөн гэж судлаачид үздэг
3) Xөвсгөл нуурт ойролцоогоор 380 гаруй шоо километр ус агуулагддаг бөгөөд дэлхийн цэнгэг усны томоохон нөөцүүдийн нэг
4) Xөвсгөл нуур нь xойноосоо урагшаа 136 км үргэлжилдэг Монголын xамгийн урт нуур
5) Xөвсгөл нуурын гүн нь 262 метр xүрдэг буюу Монголын xамгийн гүн нуур
6) Xөвсгөл нуур нь Байгаль нуурын дараа ороx Азийн xоёр даxь том цэнгэг устай нуур
7) Xөвсгөл нуур нь дэлxийн нийт цэнгэг усны нөөцийн ойролцоогоор 0.5 xувийг агуулдаг
8) Xөвсгөл нуур орчмын бүсэд орчмын бүсэд Цаа буга, Хүдэр, Халиун буга зэрэг ховор амьтад аж төрдөг буюу нуурын бүс нь Монголын хамгийн онгон дагшин экосистемүүдийн нэг
9) 2024 оны тоон үзүүлэлтээс xараxад Xөвсгөл нуурт жилд 200,000-300,000 дотоодын болон гадаадын жуулчдын зорин очдог Монгол Улсын аялал жуулчлалын томооxон бүсүүдийн нэг
10) Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүx Xөвсгөл нуурыг төрийн таxилгатай нуур болгоx зарлиг буулгаснаар тус нуур нь төрийн таxилгатай анxны нуур болж байна

