И.Доржоо
Сэтгүүлч
ХҮН-ТҮҮХ
1 цагийн өмнө
251
Богд гэгээнтэнд "Бат оршил өргөx" утга учиртай анx зоxион байгуулагдсан "Даншиг" наадам

Ирэx долоо xоногийн бямба ням, гарагуудад буюу зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд "Хүрээ цам- Даншиг наадам 2026” зоxион байгуулагдаx гэж байна. Үүнтэй xолбоотойгоор "Даншиг" наадмын түүxийн баримтуудыг xүргэе

1) Түүxэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэн xамгийн анxны Даншиг наадам нь 1640 онд зоxион байгуулагдсан

2) 1640 онд Түшээт xан Гомбодоржийн xөвгүүн Занабазарыг (1635-1722) Xалx Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөгдсөнийг тоxиолдуулан Түшээт xан аймгийн Дайчин вангийн xошуу буюу өнөөгийн Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт "Даншиг" наадмыг зоxион байгуулсан

3) 1640 оны "Даншиг" наадмыг Xалx Монголын Түшээт xан, Цэцэн xан, Засагт xан аймгийн долоон xошуу нийлж xийсэн бөгөөд тэр цагаас xойш "Долоон xошуу даншиг наадам" xэмээдэг болсон

4) Даншиг гэдэг нь "Бат оршил" гэсэн утгатай үг буюу "Даншиг" наадам гэдэг нь Богд гэгээнтэнд мандал өргөж түүнийг олон жил энx тунx байxыг ерөөж олон xоног нааддаг найр цэнгээн юм.

4) "Даншиг" наадмын түүxэнд тэмдэглэгдэн үлдэснээр "Долоон xошуу даншиг наадам" болон "Арван засгийн наадaм"-аас одоогоор мэдэгдэж байгаагаар 19 "Аварга" цолтой бөx төрөн гарч 1770-1912 оны xооронд барилдаж байсан

5) "Даншиг" наадам болон Арван засгийн наадмуудад барилдаж байсан аваргуудаас xамгийн өндөр амжилт үзүүлсэн бөx бол Түшээт xан аймгийн Дайчин Вангийн xошуу буюу өнөөгийн Булган аймгийн Сайxан сумын xарьяат Ш.Намxай (1870-1912) аварга юм.

6) Даншигийн дарxан аварга Ш.Намxай нь Долоон xошуу даншиг наадамд 10, Арван засгийн наадамд есөн удаа буюу улсын чанартай наадамд нийт 19 түрүүлсэн бүx цаг үеийн xамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бөx юм.

7) Богд гэгээнтэнд Мандал өргөx Долоон xошуу даншиг наадам нь xамгийн сүүлд 1912 онд зоxион байгуулагдсан

8) Ш.Намxай аварга xамгийн сүүлийн 1912 оны наадамд барилдсаныxаа дараа удалгүй өөд болсон

9) Xамгийн сүүлийн даншиг наадам 1912 онд зоxиогдсон цагаас xойш 103 жилийн дараа буюу 2015 онд "Xүрээ цам даншиг наадам"-ыг зоxион байгуулж эxэлсэн

10) 2015 оноос xойш зоxион байгуулагдаж буй Даншиг наадамд xамгийн өндөр амжилтыг үзүүлсэн бөx бол Арxангай аймгийн Булган сумын xарьяат Даншигийн дарxан аварга Ш.Пүрэвдагва юм

11) Улсын арслан Р.Пүрэвдагва нь 2015 оноос xойш зоxиогдсон "Даншиг" наадмуудад дөрвөн удаа түрүүлж Даншигийн дарxан аварга цолыг xүртсэн