Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2026.06.19 09:11
105
Хамгийн том шагналын сантай ARACUP-2026 морин тойруулгын уралдаан болно

Нэг сарын турш үргэлжлэх морин тойруулгын цуврал уралдааны бүртгэл явагдаж эхэллээ. Тодруулбал, тус уралдаан нь 7-р сарын 1-нээс 8-р сарын 1-ний хооронд Архангай аймгийн АРА Комплекст зохион байгуулагдах бөгөөд G4 группээс G1 группруу дэвших байдлаар уралдах юм.

Шагналын сан:

G1 уралдааны ялагч Ланд300 автомашин

G2 уралдааны ялагч Приүс41 автомашин тус тус авах бөгөөд бүх уралдааны гараа болгон өөрийн гэсэн шагналын сантай байна.

Бүртгүүлэх болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар лавлана уу?

Холбогдох дугаар: 99186116 99150418

ARACUP-2026 зуны уралдаан