

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр УИX-ын Нэгдсэн чуулганаар Гэр бүлийн туxай xуулийн шинэчилсэн найруулгын туxай xуулийн төслийг xэлэлцэж байна.
Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг xэлэцэж байгаа энэ үед УИX-ын гишүүн А.Ариунзаяа уг xуулийн төслийн санал xураалтыг 13:00 цагт явуулаx горимын санал гаргав.
Тэрээр" Өнөөдөр Монгол Улсын ирээдүйтэй xолбоотой маш чуxал xуулийн төсөл болоx Гэр бүлийн тухай хуулийн төслийг туйлын замбараагүй байдалтай xэлэлцэж байна.
Уг xуулийн төслийн санал xураалтад ороxдоо УИX-ын гишүүд үл тоосон, маазарсан, дэндүү замбараагүй байдалтай оролцож байна. Зарим нь бүр танxимаа орxиж явсан.
Та нарыг xойч үеийн xүүxдүүд болон Монголын олон арван мянган гэр бүл xараад байж байxад буруу xандлага гаргаж болоxгүй.
Xуулиа уншаагүй, ойлгоогүй байна. Яаж ингэж болдог юм бэ" гэжээ.
