Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.06.19 12:43
227
Г.Дамдинням: Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг савныхаа хэмжээгээр хангалттай хадгалсан байгаа

АҮЭБ-ын сайд Г.Дамдиннямаас тодрууллаа.

Тэрээр, Ангарскийн үйлдвэрт дэлбэрэлт болсон мэдээлэл ирээгүй. ОХУ-аас бид нийт хэрэглээнийхээ 97 хүртэлх хувийг авдаг. Газрын тосны бүтээгдэхүүнийхээ нөөцийг байгаа савныхаа хэмжээгээр хангалттай хадгалсан байгаа. Одоогоор сандарч тэвдэх асуудал байхгүй. 

Гэхдээ ормузын хоолой болон хойд хөршийн нөхцөл байдлаас шалтгаалж шатахууны хангалтыг тогтвортой байлгана гэдэг маш бэрхшээлтэй байгаа. Гэхдээ манай хойд хөрш олон жилийн хамтын ажиллагаа, найрсаг хөршийн харилцааны хүрээнд шатахуун тасралтгүй нийлүүлж байгаа. 

Дотоодын хязгаарлалттай холбоотой асуудал сүүлийн хэдэн жил болж байна. Гэхдээ бидэнд тасалдаагүй. Дизель түлштэй холбоотой асуудал 4-р сард маш хүнд байсан. ОХУ-ын дотоодын үнээр авах зохицуулалт хийж, одоо харьцангуй тогтвортой байна. АИ92 дээр ОХУ-ын дотоодын үнээс 2 дахин хямд авч байгаа. Гэхдээ үнэтэй холбоотой асуудал дахин яригдаж магадгүй байгаа. Одоогийн байдлаар сандарч тэвдээд байх зүйл алга. Харин эргэн тойрны нөхцөл байдал туйлын амаргүй, хүнд байна. 

Шууд дамжуулалт: