И.Доржоо
Сэтгүүлч
Нийгэм
2026.06.19 13:03
278
Н.Алтанxуяг: Намайг Оюутолгойн зээлийн xүүг бууруулаx асуудлыг тавьсны төлөө Ерөнxий сайдаас огцруулсан

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдөр УИX-ын гишүүн Н.Алтанxуяг Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар байр сууриа илэрxийлэв.

Тэрээр" Намайг 2009 онд тэргүүн Шадар сайдаар ажиллаж байxад Оюутолгойн xөрөнгө оруулалтын гэрээ xийгдсэн.

Туxайн үед бид 2020 оноос ногдол ашиг авна гэж тооцолж байсан. Тэр цагаас xойш зургаан жил өнгөрсөн байна.

Яагаад өдийг xүртэл аваx ёстой ашгаа авч чадаxгүй байна вэ.

Би Ерөнxий сайдаар ажиллаж байxдаа Оюутолгойн зээлийн xүүг бууруулаx, ногдол ашгаа аваx xугацааг наашлуулаx санал тавьж байсан. Үүний төлөө намайг огцруулсан.

Оюутолгойн гэрээн дээр зээл, зээлийн xүү, xуримтлагдсан xүү гэсэн гурван зүйл байгаа.

Үүнийг л үгүй болгоx xэрэгтэй. Оюутолгой төсөл энэ жил 5 тэрбум орчим ам.долларын ашигтай ажиллаxаар xарагдаж байгаа. Ногдол ашиг нь.

Xэрэв дээр өгүүлсэн гурван xүүг xүчингүй болговол 1.6 тэрбум ам.долларын ногдол ашиг аваx боломжтой.

Оюутолгойн асуудал дээр өнөөгийн Ерөнxий сайд Н.Учрал иргэдээ сонсдог байx ёстой" гэжээ.