Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.06.19 13:18
583
А.Ариунзаяа: Гэр бүлээс гадуурх харьцаанаас болж салсан бол хүүхэд нь ирээдүйд тэжээн тэтгэх үүрэггүй

УИХ-ын гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа.

Тэрээр, Хоёр хуулийг яаралтай хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулсан. Өчигдөр хэлэлцсэн хэд хэдэн хууль дээр санал хураалт явуулсан. Гэр бүлийн хэрэг маргаан шийдвэрлэх хуулийн анхны хэлэлцүүлэг өчигдөр болсон. Ажлын хэсэг ажиллаж зарчмын зөрөөтэй саналын томьёоллоор санал хураасан. Өнөөдөр гэр бүлийн тухай хуулиар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалаа. Гэр бүлийн гишүүдээ тэжээн тэтгэх үүргийг заасан хууль санаачлагчийн хуулийн 45-р зүйлийг өөрчлөн найруулах ажлын хэсгийн зүгээс гаргасан.

Гишүүд эцэг эх, үр хүүхэд, эмээ өвөө, төрөл саднаа тэжээн тэтгэнэ гэсэн заалт дээр яагаад төрөл саднаа тэжээн тэтгэх үүрэг хүлээдэг юм бэ гэх асуултыг дэвшүүлж, мэтгэлцэж энэ заалтыг унагасан. 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд энэ заалт нь байгаа. Хууль санаачлагчийн өргөн барьсан хууль дээр энэ заалт нь байгаа. Гишүүд хуулиа уншаагүй, сайжруулсан саналыг унагаж хууль санаачлагчийн төслөөр нь хэвээр үлдээлээ. 

Гэр бүл салсан бол гэр бүл салах нөхцөлийг бүрдүүлсэн ээж аавыгаа хүүхэд нь ирээдүйд тэжээн тэтгэх үүрэг хүлээхгүй гэсэн заалт байгаа. Залуудаа эцэг эхийнх нь аль нэг нь алдаа гаргаад, гэр бүлээс гадуурх харьцаанаас болж салсан бол хүүхэд нь ирээдүйд тэжээн тэтгэх үүрэггүй гэж хэлэх эрхтэй болж байна. Энэ зүйлийг ажлын хэсэг засах гэж хичээсэн. Гэвч ойлгуулах гэж хичээгээд бүтсэнгүй. 

Шууд дамжуулалт: